Сергей Лавров энэ сард Монгол болон Японд айлчилна
2016 оны 4 сарын 07
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 14-нд Монголд, дөрөвдүгээр сарын 15-нд Японд айлчилна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова лхагва гарагт мэдээллээ.
“Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзахдаа хоёр талын болон олон улсын асуудлыг цогцоор нь хэлэлцэнэ. Түүнчлэн хоёр орны удирдагчдын урьд нь хэлэлцэн тохиролцсоны дагуу өндөр дээд түвшний уулзалт зохион байгуулахад бэлтгэх асуудал нь уулзалтын гол сэдвүүдийн нэг байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Сергей Лавров дөрөвдүгээр сарын 14-нд Монгол Улсад айлчилна гэж М.Захарова мөн мэдээллээ.
“Шахуу хөтөлбөрийн хүрээнд хийх уулзалтуудаас гадна айлчлалын дүнд Орос, Монголын Гадаад хэргийн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг батална” гэж Захарова хэлжээ.
“Энэ нь улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улсын харилцааны салбарыг хамарсан баримт бичиг юм” гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр орны харилцаанд шинэ эрч хүч авчирна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31232
0 эможи