2015 онд 1,6 мянган хүнийг цаазаар авч шинэ дээд амжилт тогтоов

2016 оны 4 сарын 07

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага "Amnesty International"-ийн мэдээлснээр 2015 онд дэлхийн улс орнууд маш олон хүнд цаазын ял оноож, гүйцэтгэсэн гэсэн тоон судалгаа гарсан байна. Өнгөрсөн онд улс орнууд 1,6 мянган хүнийг цаазалсан нь өмнөх оноос 573-аар их буюу 50 гаруй хувиар өссөн гэсэн үг юм. Ийм их хүнийг нэг жилийн дотор цаазалсан явдал сүүлийн 25 жилд тохиогоогүй юм. Цаазлуулсан хүний тоо ийн өссөн нь Иран, Пакистан, Саудын араб зэрэг улс орнууд  нөлөө үзүүлсэн байна. Эдгээр улсад цаазын ялыг гүйцэтгэх тохиолдол 89 хувьтай байна гэж тус байгууллага дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31230
0 эможи
keyboard_arrow_up