Газар доорхи шоронгоос 1500 иргэнийг суллажээ

2016 оны 4 сарын 04

Иракийн аюулгүй байдлын хүчин тус улсын баруун нутагт оршдог Анбар мужийн Хит хотод хяналтаа сэргээх ажиллагаа явуулах үеэрээ 1500 орчим хүнийг “Лалын улс” бүлэглэлийн шоронгоос сулласан талаар CNN мэдээллэв. Анбар мужийн Хит хотын дүүргүүдийг террористуудаас чөлөөлөх ажиллагааны явцад Иракийн цэргүүд “Лалын улс”-ын хянаж байсан газар доорхи маш том шорон илрүүлсэн байна. Уг шоронд энгийн иргэд голдуу 1500 орчим хүнийг хорьж байсан бөгөөд бүгдийг нь суллаад байна. Уг хот нь Анбар мужийн төв болох Рамади хотоос 70 км зайтай газар оршдог аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31046
0 эможи
keyboard_arrow_up