Ши Жиньпин, Шинзо Абэ нар хоёр орны гадаад харилцааны асуудлаар зөвлөлдөхөөс татгалзжээ
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хоёр орны гадаад харилцааны асуудлаар зөвлөлдөх завшааныг ашиглахаас татгалзлаа. Азийн тэргүүлэгч эдийн засгуудын эрх баригчид АНУ-д зохион
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-д зохион байгуулагдсан Цөмийн аюулгүй байдлын чуулганы үеэр. Зургийг: afr.com
байгуулагдсан Цөмийн аюулгүй байдлын чуулганд оролцсон боловч хоорондоо үг солиогүй байна. Талууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг тавих шийдвэрийг дэмжсэн хэдий ч газар нутгийн эзэмшлийн асуудлаар санал зөрөлдөж байгаа юм. Японы эрх баригчид БНХАУ-ын батлан хамгаалахын салбар эрчимтэй хүчирхэгжиж байгаад эмээж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис дэх Японы эзэмшлийн бүсэд БНХАУ-ын усан онгоц зөвшөөрөлгүй нэвтэрч байна гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн юм. Талууд эдийн засгийн харилцаагаа сайжруулж, БНСУ-ыг багтаасан гурван талт хэлэлцээрийн хүрээнд гадаад худалдаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ч энэ оны эхээр зохион байгуулагдах товтой байсан дээд хэмжээний эдийн засгийн хэлэлцээр биеллээ олоогүй байна.