Обама, Эрдоган хоёр уулзжээ

2016 оны 4 сарын 01

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Туркийн удирдагч Тайип Эрдоган нар Вашингтонд болж буй Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, аюулгүй байдал, терроризм болон дүрвэгсдийн асуудлыг хэлэлцсэн тухай Цагаан ордон мэдээлжээ.

Туркийн Диярбакыр хотод халдлага үйлдсэнтэй холбоотойгоор Обама Эрдоганд эмгэнэл илэрхийлж, “Туркийн аюулгүй байдлыг хангахад болон терроризмтой хамтдаа тэмцэхэд дэмжлэг үзүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Хоёр орны удирдагчид мөн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлыг хэлэлцжээ.

Обама дээд хэмжээний уулзалтын үеэр Эрдогантай албан ёсоор уулзах цаг байхгүй гэж Цагаан ордон мэдээлсний дараа Ерөнхийлөгч нарын уулзалттай холбоотой шуугиан дэгдсэн байна. Цагаан ордны мэдээллийг ажиглагчид Вашингтон, Анкарагийн харилцаа хүйтэрсний шинж тэмдэг гэж үзэж байв. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч нар “уулзах боломжтой” гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн бөгөөд уулзалт ч боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30989
0 эможи
keyboard_arrow_up