Обама "5+1" бүлгийн уулзалтыг зохион байгуулна

2016 оны 4 сарын 01

 ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Вашингтон хотод баасан гарагт зохион байгуулах гэж байгаа “5+1” бүлгийн уулзалтад ОХУ-ыг тус улсад суугаа Элчин сайд Сергей Кисляк төлөөлнө. Энэ тухай Оросын дипломат төлөөлөгчийн газар мэдээлжээ.  Олон улсын зуучлагч “зургаа” гэдгээрээ алдартай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох таван орон болон Герман улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тус улстай хэлэлцээ хийсэн билээ. Тэдний амжилттай хийж дууссан хэлэлцээ нь дэлхийн бүхий л дипломат үйл явцад сүүлийн жилүүдэд хүрсэн хамгийн томоохон ололт амжилтын нэгд тооцогдож байгаа юм.  Обама тус бүлгийн хурлыг Вашингтон хотод түүний санаачилгаар зохион байгуулж буй Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30957
0 эможи
keyboard_arrow_up