БНХАУ-ын дарга АНУ-д айлчилж байна
БНХАУ-ын дарга Си Зиньпинь цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн очоод байгаа бөгөөд түүний араас Румын, Габон, Украйн, Нигери зэрэг улсуудын төр засгийн тэргүүнүүд Вашингтон хотноо ирж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч 50 орчим улс орны удирдагчдыг халуун дотноор угтан авч, чуулганы үеэр хэлэлцэгдэх асуудлуудыг танилцуулж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэр зэвсэг үйлдвэрлэн туршихыг хориглох, терроризмыг таслан зогсоох зэрэг олон чухал асуудал хөндөгдөх юм байна.
АНУ-ын төрийн тэргүүн экстремист бүлэглэлүүдэд зэр зэвсэг нийлүүлж байгаа эх үүсвэрийг судлан тандах ажилд анхаарлаа хандуулахыг уриалж байна. Учир нь зэвсгийн нийлүүлэлтийг нь хийж байгаа этгээдүүдээр дамжин цөмийн технологи хэт даврагчдын гарт орж магадгүй байгаа юм.