Египетийн зорчигч тээврийн онгоц өнөөдөр барьцаалагдлаа

2016 оны 3 сарын 29

Барьцаалагдсан онгоцны анхны гэрэл зураг. Одоогоор Киприйн нисэх буудлыг бүрэн хааж, бусад төлөвлөгдсөн нислэгүүдийг өөр буудлууд руу чиглүүлж байгаа гэнэ.

 

16:26 2016/03/29

Зөвхөн нисэх багийн гишүүд болон дөрвөн гадаадын иргэнийг онгоцонд үлдээж бусад бүх зорчигчдыг буулгажээ.

Одоогоор барьцаалагчаас ямар нэгэн хүсэлт, шаардлага таваигүй байгааг мэдээллийн сувгууд дамжууллаа.

Онгоцны нисгэгч төвтэй холбоо барихдаа барьцаалагч этгээд биедээ тэсрэх бодистой бүс зүүсэн гэж хэлээд чиглэлээ өөрчлөхийг шаардсан гэнэ.

16:09 2016/03/29

Барьцаалагч нь онгоцноос хүүхэд, эмэгтэйчүүдийг буулгасан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

16:08 2016/03/29

Flightradar24 сайтаас Египетийн MS181 онгоцны ниссэн чиглэлийг тодруулбал:

 

 

16:01 2016/03/29

Аль Арабиа сувгийн мэдээлснээр онгоцыг тэсрэх бодис биедээ зүүсэн амиа золиослогч этгээд барьцаалжээ. Одоогоор Египетийн тал барьцаалагчтай хэлэлцээр хийж байна.

MS181 нислэгийн дугаартай A320 онгоц нь орон нутгийн цагаар өглөөний 7:15-д Кайрт газардах байжээ.

15:43 2016/03/29

Египетийн засгийн газрын эх сурвалж мэдээлснээр өнөөдөр Египетийн Александриа хотоос Кайр руу нислэг үйлдэж байсан орон нутгийн зорчигч тээврийн онгоцыг зэвсэгт этгээд барьцаалжээ.

Барьцаалагч онгоцны чиглэлийг өөрчлүүлж Кипр арлын Ларнака нисэх буудалд газардуулсан байна.

Барьцаалагдсан EgyptAir компанийн Airbus A320 онгоцонд 80 гаруй зорчигч яваа гэнэ.

EgyptAir компани удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30796
0 эможи
keyboard_arrow_up