Брюсселийн хохирогчдод хүндэтгэл үзүүлж элсэн баримал урлажээ

2016 оны 3 сарын 25

Террористуудын бөмбөгөнд өртөж амь насаа алдсан гэм зэмгүй хүмүүст дэлхий нийтээр эмгэнэл илэрхийлж байна. Энэтхэг улсын уран барималч өчигдөр элсээр баримал урлаж, Брюселийн хохирогчдод хүндэтгэл үзүүллээ.

Энэтхэгийн “Пури” хотын далайн эрэг дээр уран барималч Сударсан Патнэк элсэн баримал урлаж, Брюсселийн халдлагад хохироон хүмүүст хүндэтгэл үзүүлжээ.

Гарын алган дээр зүрх дүрсэлж дээр нь “Терроризмыг шийтгэ”, “Бид Брюссельчүүдтэй хамт” хэмээн бичсэн байна. Мөн энэхүү зүрхийг Бельгийн үндэсний тугны өнгөтэй ижил өнгөөр будсан байна. Мягмар гарагт Брюссельд болсон террорист халдлагын улмаас 30 хүн амь насаа алдаж 270 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30659
0 эможи
keyboard_arrow_up