Бельгийн Ерөнхий сайд Хятадад хийх айлчлалаа цуцаллаа
2016 оны 3 сарын 23
БЭЭЖИН. /TASS/. Мягмар гарагт болсон Брюсселийн халдлагын дараа Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишель Хятад улсад хийх айлчлалаа цуцаллаа гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэнийг Хонконгийн “Phoenix” телевиз уламжилжээ.
“Бельгийн Ерөнхий сайд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао хотод болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байсан юм. Тэрбээр ирэх боломжгүй болжээ. Бид үүнийг ойлгож байна. Мэдээж хэрэг, бид террорист халдлагын ямар ч хэлбэрийг зэмлэн буруушаах болно. Бельгийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна” гэж Ван мэдэгдэлдээ дурджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30521
0 эможи