Facebook аюулгүй байдлыг шалгах функцээ идэвхижүүлэв

2016 оны 3 сарын 23

Өчигдөр болсон цуврал дэлбэрэлтийн дараахан Facebook “Аюулгүй байдлыг шалгах” функцээ идэвхжүүлсэн бөгөөд энэхүү функцийг мөн 2015 оны 11 онд Парист болсон алан хядах ажиллагааны дараа идэвхжүүлж байсан юм байна.

Дэлбэрэлтэд өртсөн газар байгаа иргэд Facebook руу ороход “Та зүгээр үү?” гэсэн асуулттай таарна. Тухайн хэрэглэгч “Аюулгүй” гэсэн талбарыг дарсанаас түүний “Timeline” талбарт тавигдан найз нөхөд, төрөл төрөгсөд нь энэ мэдээлэл илгээгдэх юм.

Өмнө нь аюулгүй байдлыг шалгах энэхүү функцийг Facebook компани зөвхөн цунами, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн бүст идэвхжүүлж байсан бөгөөд аюулд өртөгсөдийн дотны хүмүүс нь хайртай нэгнээ богино хугацаанд олох, эрэн хайх боломжийг олгож байсан юм. Тэгвэл энэхүү функцийг 2015 оны 11 дүгээр сард болсон Парист болсон хадлагын үеэр буюу анх удаа хүний гараар үйлдэгдсэн гамшгийн үеэр идэвхжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30496
0 эможи
keyboard_arrow_up