Солонгост ЗИКА вирус илэрчээ
2016 оны 3 сарын 22
Бүгд Найрамдах Солонгос улсад "Зика" вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Yonhap News Agency мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр тус улсын иргэн 43 настай эрэгтэй зика вирусын халдвартай нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Өвчтөн өнгөрсөн нэгдүгээр сард Бразил улс руу зорчоод ирсэн байна.
Шумуулаар дамждаг зика вирусын халдвар нь ургийн гажиг тэр дундаа ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байж болзшгүй хэмээн ДЭМБ өнгөрсөн хоёрдугаар сард онц байдал зарласан.
Зика вирусын халдвар нь ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг анагаах ухаанаар хараахан батлаагүй ч харилцан хамааралтайг нотлох нотолгоонууд олдсоор байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30446
0 эможи