Обама Куба улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжиллээ

2016 оны 3 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Куба дахь айлчлал үргэлжилж байна. Тэрээр өчигдөр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастротой уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр Обама Кубын эрх баригчдад хандан тус улсын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахыг уриалсан байна. Тус асуудлаар ахиц дэвшил гарсан нөхцөлд л 2 орны харилцаа бүрэн утгаараа цэцэглэн хөгжих боломжтой гэж тэрээр мөн мэдэгджээ. Хоёр орны төрийн тэргүүн нарын хамтарсан хэвлэлийн бага хурлыг Кубын төрийн мэдлийн төв телевизээр шууд дамжуулсан байна.

Бүрэн эрхийнхээ хугацаанд Кубад айлчилж байгаа сүүлийн 88 жил дэх АНУ-ын анхны ерөнхийлөгч гэдэг утгаараа Барак Обама айлчлалынхаа үеэр хүний эрхийн асуудлыг заавал хөндөх хэрэгтэй гэж улсынх нь шүүмжлэгчид, хүний эрхийн байгууллагууд үзэж байсан юм.

Мөн Бүгд найрамдах намын зарим гишүүн Обамаг Кубын талд шаардлага тавилгүй, зөвхөн буулт хийж байна гэх шүүмжлэл гарсныг "Ройтерс" агентлаг уламжилж байна. Эдгээр шүүмж, санал хүсэлтийн хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын удирдагчтай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр хүний эрхийн асуудлыг чухалчлан хөндсөн байна. Харин Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро АНУ-д ч мөн хүний эрхийн зөрчил гардгийг харгалзан үзвэл энэ асуудлаар АНУ хоёр нүүр гаргаж байгаагаас өөрцгүй гэж шүүмжилжээ.

“Олон улсын хүний эрхийн гэрээ, хэлэлцээрүүдийг бүгдийг нь ягштал биелүүлдэг улс гэж байхгүй. Гэхдээ Куба улсын хувьд эрүүл мэнд, боловсрол болон эмэгтэйчүүдийн эрхийг хангах зэрэг салбарт ололт амжилттай яваа” гэж Рауль Кастро дурдаад, хүний эрхийг хүндэлж ажиллахын төлөө хамтран хичээхийг уриалсан байна. Куба дахь хүний эрхийн нөхцөл байдлыг шүүмжлэх бүрт тус улс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, хорих газрууд дахь хүний эрхийн зөрчил АНУ-д өнөөг хүртэл оршсоор байгааг жишээ болгон хариу шүүмжлэл өрнүүлдэг юм.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30435
0 эможи
keyboard_arrow_up