Н.Назарбаевын нам сонгуульд ялжээ

2016 оны 3 сарын 22

Казахстанд парламентын ээлжит бус сонгууль болж Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын “Нур-Отан” нам 82 хувийн санал авч ялалт байгуулжээ. Пропорциональ системээр болсон сонгуульд зургаан нам оролцсон ч “Нур-Отан” намд сөрөг хүчин болох улс төрийн хүчин тодорсонгүй.

Коммунист нам, “Ак-Жол” нам тус бүр долоон хувийн санал авчээ. Ийнхүү парламентад гурван нам суудалтай болж байна. Өөр гурван нам хоёр хүрэхгүй хувийн санал авчээ. 1991 оноос хойш Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Нурсултан Назарбаев “Нур-Отан намын ялалт бол Казахстаны ард түмний ялалт” хэмээн мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30424
0 эможи
keyboard_arrow_up