Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай санал асуулга боллоо

2016 оны 3 сарын 21

Өчигдөр Баруун Африкийн Сенегал улсын Үндсэн хуульд 15 зүйл нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай бүх нийтийн санал асуулга зохион байгууллаа. Тус улсын Сонгуулийн хорооны өгсөн мэдээллээр 5 сая гаруй хүн энэ санал асуулгад оролцсон байна. 15 шинэчлэлийн дотор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, бүрэн эрхийн хугацааг нь 7 жилээс 5 жил болгон цөөрүүлэх тухай заалт багтжээ.

Үүнээс гадна Сенегалын Үндэсний ассамблейн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Сенегал улсын гадаад дахь төлөөлөгчийн байгууллагуудыг олшруулах, сөрөг хүчний намуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сонгуульд бие даасан нэр дэвшигчид өрсөлдөх боломжийг сайжруулах зэрэг агуулгатай заалтууд мөн багтжээ. Африкийн улс орнуудын удирдагчид төр засгийн эрхэнд урт хугацаагаар үлдэхийг санаархах нь олширсон.

Харин Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл бүрэн эрхийн хугацаандаа хязгаарлалт хийж, Африкийн орнуудад үлгэр жишээ болохоор шийдвэрлэснээ өнгөрсөн оны 3-р сард зарласан юм. Хэрэв энэ асуудлыг Сенегалын ард түмэн дэмжсэн нөхцөлд Маки Салл шинэ нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ 5 жилээр дуусгавар болгоно гэдгээ мэдэгдээд байна. Тэрээр өнгөрсөн 2012 онд бүрэн эрхээ хүлээн авсан. Иймээс Сенегалын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээр болвол 2017 онд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өнгөх юм.

Тус улсын өмнөх Ерөнхийлөгч Абдулай Вадын үед Сенегалын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон сунгасан байна. Абдулай Вад мөн Үндсэн хуулийнхаа холбогдох заалтыг үл тоомсорлон, Ерөнхийлөгчид 3 дахь удаагаа улиран сонгогдохоор нэр дэвшсэн ч, Маки Саллд ялагдал хүлээсэн юм.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30373
0 эможи
keyboard_arrow_up