Барак Обама Кубад түүхэн айлчлал хийлээ

2016 оны 3 сарын 21

Хагас зуун жилд АНУ, Куба хоёрын харилцаа ийнхүү сэргэж таатай байдал үүснэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Өчигдөр Куба болон АНУ-ын хувьд ч чухал өдөр тохиолоо. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба улсад албан ёсны төрийн дээд хэмжээний айлчлал хийн газардсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч  Барак Обама 1928 оноос хойш Кубад айлчилж буй анхны ерөнхийлөгч боллоо хэмээн CNN агентлаг онцоллоо. Эргэн сануулахад, АНУ-ын түүхэндээ 1928 онд Гавана хотод АНУ-ын талаас Кэлвин Күүлиж айлчилж пан Америкийн их хуралд оролцож байсан юм.


Айлчлалын хүрээнд Барак Обама Куба улстай ямар зүйл дээр тохиролцоо хийх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ардчилсан нийгмийн төлөө хийх Кубын оролцоо, эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэт олон асуудал ярилцах байх хэмээн судлаачид таамаглаж байгаа. Тэдний зарим нь гэрээ хийх хэмжээнд бэлэн болсон учраас айлчлал хийж байгаа болов уу гэсэн мэдээ мэдээлэл бий.

Талууд хүйтэн дайнаас хойш ийнхүү халуун дулаан гэж хэлж болох харилцаатай болж байгаа нь магадгүй бусад оронд ч үлгэр жишээ байдал үзүүлэхийг үгүйсгэхгүй гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээлсэн.

Хүйтэн дайн хоёр улсыг аймшигтай байдалд хүргэж, Куба улсыг хагас зуун жил хөгжлийн доройтол, асар их хоцрогдлыг бий болгосон гэж судлаачид үздэг. Хамгийн анх 2014 оны арванхоёрдугаар сард Куба улсын Ерөнхийлөгч Раул Кастро болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүхэн уулзалт хийж талуудын харилцаа сэргэж эхэлсэн. Өмнө нь ямар ч харилцаа холбоо гэх зүйлгүй, дайсагнал байхгүй ч Куба улс ОХУ-тай илүү ойр харилцаатай байдаг байсан юм. Иргэний үзэл санааг дэмжигч бодлогоор АНУ Куба улстай цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй, түүхэн хар бараан бүхнийг мартаж, шинэ ирээдүйн төлөө хамт өгсөхийг уриалсан мэдэгдлийг Обама хийж байсан удаатай. 

Куба улсын удирдагч Кастрогийн дүү Фидел  Кастро 1961 онд АНУ-тай диплотат харилцаагаа тасалсан байдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өнөөгийн удирдагч нар холбогдож Панамын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцаж байсан билээ.

Олон улсын хамгийн их сонирхож буй Элчин сайдын яамдыг хэзээ байгуулах нь одоог хүртэл тодорхойгүй байсан бол хоёр улсын төрийн тэргүүнүүд тохиролцоонд хүрч, Кубын Элчин сайдын яам удахгүй хоёр талд нээгдэхээр болсон тухай Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдсэн. 

Ийнхүү хагас жилийн дараа Кубын Засгийн газар болон ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн Обамагийн “түүхэн алхам”-ыг дэлхий нийт чухал сэдэв болгон харж байна.

Барак Обама Куба улсаас гадна Латин Америкийн улс орнуудад айлчлах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30344
0 эможи
keyboard_arrow_up