Ж.Клёкнер канцлерын суудалд тухлахыг хүсэв үү?
Шазруун, бусдыг дагуулах чадвартай, өөрийн бодол дээр бат зогсож чаддаг, консерватив үзэлтэй ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг орлох хувилбар бол Жулия Клёкнер Германыг удирдах том албанд томилогдож чадах болов уу?
"Дарсны хатан хаан" Германыг удирдах уу?
Саяхныг хүртэл Жулия Клёкнер нь ХБНГУ-ын төвийн-баруун ‘Христийн Ардчилсан Нам’-ын олны танил болж амжаагүй, орон нутгийн гишүүн төдийхөн байлаа. Тэрээр ХБНГУ-ын парламент болох Бундестагт элсэхээс өмнө “Дарсны хатан хаан” (1995-1996) гэсэн нэрээр олны танил болжээ. Герман улсын дарсны соёлыг хөгжүүлэгчийн хувьд Ромын пап II Жон Паулд "Риезлинг" дарсыг өөрийн биеэр гардуулах хувь тохиож байсан түүхтэй.
...Энэ онд Ж.Клёкнер олны харааг өөртөө дахин татаж чаджээ. Энэ удаад усан үзмийн талаарх мэдлэг нь ямар ч хамааралгүй. Харин ХБНГУ-ны улс төрийг эмх замбараагүй болгож буй ‘Дүрвэгсдийн асуудал’-ыг хөндөснөөрөө анхаарлын төвд оржээ...
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа үндэсний сонинд нийтлэл бичив. Тус нийтлэлд А.Меркелийн дүрвэгсдийн бодлогыг эсэргүүцэгч ‘Христийн Ардчилсан Нам’-ын (ХАН) гишүүдэд хаяглан ‘Нэг л удаа дуугүй өнгөр’ хэмээсэн байдаг. Тухайн үедээ албан тушаалын зэрэг, дарааллыг дэс дараатай болгохыг оролдож байсан нь яг л канцлер А.Меркелийн хурандаа шиг л харагдаж байсан юм.
Гэтэл долоо хоногийн дараа дахин шинэ мэдээ задаллаа.
Энэ удаа А.Меркелийг шүүмжлэгчидтэй нэг тал болох нь тэр. Сонинд дахин нийтлэл бичихдээ хил дээр буй дүрвэгсдийг эмх журамд оруулах, дотогш нэвтрүүлэх дүрвэгсдийн тоонд хязгаар тогтоох, түр зуурын намжаах арга хэмжээг авах хэрэгтэй гэх зэргээр бичжээ.
Ж.Клёкнер гэнэт л босогч шиг харагдав. Тэрээр А.Меркелийн “Транс-Европын шийдэд”-ээс илүүтэйгээр хөрш орнууд болох Австри, Дани улсын хэрэгжүүлж эхэлсэн шийдлийг өөрийн улсдаа нэвтрүүлэх нь зүйтэй гэж уриаллаа.
Өнөөдөр Герман улс Ж.Клёкнер дээр төвлөрч байна. Тэр бол "Христийн Ардчилсан Нам"-ын зоригтой, нүүрэмгий, залуухан гишүүн бөгөөд тус намын консерватив үзлийн үндсийг буцаан авчирч, удирдагчийнхаа баримталж буй “Нээлттэй хаалга”-ны бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
...Канцлер А.Меркелийн нэр хүнд дүрвэгсдийн асуудлаас болоод нэлээдгүй унах болсон. Мөн А.Меркелийг орлож чадах залгамжлагч байхгүй байсан. Гэтэл Ж. Клёкнер нь үндэсний хэмжээнд шинэ үе давалгайлан ирж буйг сануулах шиг...
Тэд нөхөрсөгөөр гар барин уулзав
А.Меркел түүнээс нэг "размераар" том
42 настай Ж.Клёкнер нь 2002 онд улс төрд орж ирсэн.
Энэ салбарт орж ирсэн түүний түүх тун сонирхолтой. Тухайн үед “Христийн Ардчилсан Нам”-ын зүгээс ‘Бундестагт эзлэх нийт суудлынхаа гуравны нэг хувь нь эмэгтэйчүүд байна’ гэсэн зорилт тавиад байсан юм. Ингээд л дарсны соёлтой амьдралаа холбосон бүсгүйн нэр намын жагсаалтад бичигдсэнээр улс төр хөл тавьжээ.
Өнгөрсөн оныг хүртэл А.Меркелийн амжилтын үндэс нь урьдаас тааварлах чадвар байлаа.Түүний хувьд 16 жилийн турш намаа удирдахдаа маш алгуур хөдөлж, өөрийн намыг улс төрийн төвийн хүрээнд багтаасан. Энэ явцдаа өрсөлдөгч намуудыг ч алгуурхнаар өөрт шингээсэн. Гэтэл А.Меркел дүрвэгсдийн талаар гэнэтийн шийдвэр гаргамагц “Христийн Ардчилсан Нам”-ын сонгогчид нам нь танигдахааргүй боллоо хэмээн ихээхэн шүүмжилж, эсэргүүцэх болсон юм.
Энэ нөхцөлд Ж.Клёкнер тус намын уламжлалт дэмжигчдийг эргүүлэн татах нэн тэргүүний эрмэлзлэлээ хэрэгжүүлэх боломж гарч ирэв.
Түүний кампанит ажил нь дан ганц А.Меркелийн дүрвэгсдийн бодлогыг эсэргүүцэх биш. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад илүү төсөв ноогдуулах, тэнцвэржүүлсэн төсөв болон бусдын туслалцаатай амиа егүүтгэх явдлыг эсэргүүцэх кампанит ажлууд багтаж байна.
...Ж.Клёкнер нь гэрлээгүй, хүүхэдгүй тул түүний гэр бүлийн байдал нь улс төрийн өндөр хариуцлагатай байж чадахыг бататгаж байна гэж түүнийг дэмжигчид үзэж байна...
Канцлер А.Меркелийн хувьд одоогоор бол маш ганцаардмал байдалтай байна. Түүний гол хамтрагч "Нийгмийн Демократ Нам"-ын зүгээс бага орлоготой Германчууд нийгмийн халамж хүртэхийн тулд дүрвэгсэдтэй өрсөлдөхболж байна гэж жийрхэж байхад ‘Христийн Нийгмийн Нам’-ын тэргүүн Хорст Сийхофер жилдээ хүлээн авах дүрвэгсдийн тоог хязгаарлахыг шаардаж, А.Меркелийг ‘Германы Үндсэн хуулийн шүүх’-д дуудна хэмээн сүрдүүлээд байна.
Нөхцөл байдал эгзэгтэй байхад мужуудын холбооны удирдлагууд ч нэрмээс болох магадлалтай байна. Учир нь тэд хүлээн авсан дүрвэгчдэд дасах хангалттай дэмжлэг үзүүлж чадахгүй байна хэмээн шүүмжилж байхад Европыг хамарсан дүрвэгсдийн их цуваанд шийдэл олох А.Меркелийн уриалгад Европын удирдагчид няцаасан хариу өгсөөр байна.
Ийм нөхцөлд ч Канцлер өөрийн байр сууринд хатуу зогссоор байна.
А.Меркел хоёрдугаар сарын 28-нд өгсөн шууд ярилцлагын үеэр ‘Европын орнууд хилээ хаах нь зовлон зүдгүүрт автсан хүмүүсийг улам гацаанд оруулсан шийдвэр болно. Миний үүрэг бол бүх Европт зориулсан нийтлэг гарцыг олох гэж А.Меркел үзэж байна.
Мөн тус ярилцлагын үеэр үүсэн буй шинэ туйлшрал нь Германыг хоёр хувааж байгааг тэрээр хүлээн зөвшөөрөв.
...Гуравдугаар сарын судалгааны дүнг харахад германчуудын 39% нь дүрвэгсдийн бодлогонд сэтгэл хангалуун байхад 59% нь таашаахгүй байна...
Ямартай ч энэ сарын сүүлээр Бельгийн Брюссель хотод болох ‘ЕХ-Туркийн чуулган’-аар олон улсад хэрэгжүүлж болох дүрвэгсдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэлэлцүүлгийг А.Меркел даргалах юм байна.
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр ажиллаж байсан Рэнди Неугебаурын үзэж буйгаар ‘Ж.Клёкнерт А.Меркелийг унагах гэсэн сонирхол байхгүй ч Канцлерийн суудалд тухлах хүсэлтэй байгаа гэж дүгнэжээ.
Мөн тэрээр Ж.Клёкнерийг 2017 оны биш харин 2021 оны сонгуульд өв залгамжаар тодорно хэмээн үзэж байна. Р.Неугебаур цааш өгүүлэхдээ “Хөгшин хүний цаг өнгөрсөөн. Гэхдээ Ж. Клёкнерийн хувьд арай л эрт байна” хэмээв.
Ж.Клёкнерийн хувьд Канцлерийн суудалд нэр дэвших талаар ярианаас одоохондоо зайлсхийж байна.
Өнгөрсөн сард бүсийн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Би яагаад ямар ч холбогдолгүй асуултуудад хариулт өгөх хэрэгтэй гэж? Би мужийн албанд л өрсөлдөж байна” гэж ярьжээ.
Одоогоор Ж.Клёкнер нь А.Меркелийн мэдэлд байна. Өмнө нь өгүүлсэнчлэн дийлэнх иргэд дүрвэгсдийн талаар явуулж буй бодлогод сэтгэл хамажгүй байна хэмээн хариулсан.
...Иргэдийн 54% нь А.Меркелийн удирдагчийн хувьд гүйцэтгэж буй үүрэгт сэтгэл хангалуун байна хэмээн хариулжээ...
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр ажиллаж байсан Р.Неугебаур “Өдийг хүртэл ямар ч өрсөлдөөнгүй байсан тул А.Меркел хүчтэй байгаа юм. Тэр бусдаасаа хамгийн багадаа нэг размераар том хүн. Ямартаа ч одоохондоо...” гэж үзэж байна.