Хойд Солонгос пуужин харважээ
2016 оны 3 сарын 18
БНАСАУ өнөөдөр 5.55 цагт олон улсын хоригийг эсэргүүцэн Японы тэнгисийн зүгт пуужин харвасан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. “Уг пуужин 800 орчим км-ийн цаана усанд унасан” хэмээн Өмнөдийн тагнуул мэдээлсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Сук Чун районоос алсын тусгалтай пуужин харвасан” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр тул улсын эсрэг хориг тавьж, хөрөнгийг нь царцаасан билээ. Хоригийн дараа удирдагч Ким Чен Ун “Дайныг өдөөн турхирагчид” хэмээн мэдэгдсэн байна.
Хойдууд энэ сарын 10-нд ойрын зайн тусгалтай хоёр пуужинг харвасан юм. Пуужингууд Япон тэнгист унажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30285
0 эможи