Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болж магадгүй гэж бэлтгэж эхэлжээ

2016 оны 3 сарын 18

ТОКИО. /TASS/. Японы Гадаад хэргийн яам хэрэв АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр Вашингтоны Алс Дорнодын холбоотныг эрс шүүмжилдгээрээ алдартай тэрбумтан Дональд Трамп сонгогдох тохиолдолд бэлтгэж эхэлжээ.

Телевизийн “NHK” сувгийн мэдээлснээр, энэ нэр дэвшигчийг тойрон хүрээлэгчдийн талаар, мөн тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал болон бусад чухал албан тушаалд хэнийг томилж магадгүй талаар мэдээлэл цуглуулах ажлыг идэвхжүүлсэн байна.

Японы Гадаад хэргийн яам мөн Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хийсэн мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн хувиар явуулах бодлоготой хэр зохицон нийцэх вэ гэдэг асуудалд дүн шинжилгээ хийж байгаа аж.

Тухайлбал, тэрбээр АНУ болон Япон хоорондын холбоог шударга бус, тэгш бус гэж нэг бус удаа мэдэгдсэн бөгөөд цэргийн хэрэгцээнд илүү их мөнгө зарцуулахыг Токиогоос шаарджээ.

Дональд Трамп одоогийн байдлаар АНУ-д энэ оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас албан ёсоор нэр дэвшихээр өрсөлдөж буй бусад нэр дэвшигчээ тэргүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч нь болж магадгүй Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтонтой харьцуулахад Трампын талаар харьцангуй бага мэдээлэлтэй байгаагаа Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30270
0 эможи
keyboard_arrow_up