Цэргийн алба хаагчдыг ГЭРТ нь хариул
2016 оны 3 сарын 15
Төр засгийнхаа түрэмгий гадаад бодлогыг эсэргүүцсэн Америкчууд Нью-Йорк хотод жагсаал зохион байгуулав. Цэрэг байлдааны үйлсэд зориулж буй олон тэрбумын хөрөнгийг дараагийн ерөнхийлөгч болох хүн нь нийгмийн салбарын хөгжилд зарцуулахыг жагсаалд оролцогсод уриалжээ. Үүнээс гадна цэргийн алба хааж байгаа албан хаагчдыг гэрт нь хариулахыг шаарджээ. Гадаадын орнуудад байгаа Америкийн цэргийн алба хаагчид жилд 250 тэрбум ам.долларыг зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсан учраас дээрх мөнгийг хэмнэх хэрэгтэй хэмээн жагсаалд оролцогсод хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
30118
0 эможи