ЮНИСЕФ: Сири хүүхдүүдийн 80 хувь нь дайнд хохирчээ

2016 оны 3 сарын 15

Эх нутагт нь үүсээд буй таван жилийн мөргөлдөөний хөлд Сири хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хохирол амсч байна гэж НҮБ-ын хүүхдийн агентлагаас мэдээллээ. Тухайлбал улам бүр өргөжин тэлж буй ядуурлын улмаас албадан хөдөлмөр эрхлэх, цэрэг армид элсэх, насанд хүрээгүй гэрлэх зэргийг дурдсан байна.

Сирид 18-аас доош насны хүүхдүүдийн гуравны нэг нь буюу 3.7 сая хүүхэд 2011 онд ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг бослого тэмцэл эхэлсэн тэр цаг үеэс хойш төрсөн байна. Тэдгээр хүүхдүүд амьдралыг ядуурал, энд тэндгүй цус урсгасан мөргөлдөөн, агаарын бөмбөгдөлт гэж ойлгодог.

Мөргөлдөөний улмаас 250 мянган хүн үрэгдэж, дайнаас өмнөх тооцоогоор Сири улс 23 сая хүн амтай байсан бөгөөд үүний тэн хагас нь орон гэрээ орхиж, зарим нь хилийн чанадыг зорьж, Европыг зорьсон их нүүдлийг эхлүүлээд байна.

ЮНИСЕФ-ээс хэлж буйгаар одоогийн байдлаар Сирид долоон сая хүүхэд ядуу амьдарч байна. Өнгөрөгч онд аллага, хулгайлах зэрэг хүүхдийн эсрэг чиглэсэн 1500 ноцтой хэрэг бүртгэгдсэн ба агентлагаас уг асуудлыг бодит байдал дээр илүү өндөр тоо гарна байх гэж тооцоолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30107
0 эможи
keyboard_arrow_up