Нью-Йоркчууд АНУ-ын бодлогыг эсэргүүцэн жагсав

2016 оны 3 сарын 14

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын империалист гадаад бодлогын эсрэг дайныг эсэргүүцсэн жагсаал ням гарагт Нью-Йорк хотын төвд Манхэттен дүүрэгт боллоо. Уг эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан олон нийтийн байгууллагууд болох Дайны эсрэг үндэсний нэгдсэн эвсэл болон Үйл ажиллагааны олон улсын төвийн мэдээлснээр, Геральд-сквер талбайд болсон жагсаалд 1000 орчим хүн оролцжээ.

“АНУ бол дэлхийн асуудлуудын эх үүсвэр”, “Дахин хүйтэн дайн хэрэггүй” “Бөмбөг бүтээхийн оронд сургууль барьцгаагаач”, “Украинаас савраа тат” гэж бичсэн зурагт хуудас барьцгаасан жагсагчид АНУ-ын засаг захиргааны явуулж буй улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бодлогыг болон бусад орны мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохоо эцэс болгохыг шаардан засгийн газраа эсэргүүцсэн уриа лоозон хашгирцгааж байжээ. “Эхлээд Афганистан, дараа нь Ирак, Ливи одоо Сири” гэж жагсагчид хашгирцгааж байсан байна.

Дайны эсрэг үндэсний нэгдсэн эвслийнхний ярьснаар, тус байгууллага урьд нь ийм ажиллагаа явуулж байсан боловч энэ удаагийнх “ийм тооны хүн оролцсон анхны жагсаал” аж. “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч үг хэлэхдээ одоо болж байгаа дайны тухай огт хөнддөггүй. Өөрчлөлт хийхийн тулд ард түмний дуу хоолой зайлшгүй шаардлагатай” гэж Дайны эсрэг үндэсний нэгдсэн эвслийн зохицуулагч Жоржио Ломбардо хэлсэн байна.

Жагсаал цуглаан дууссаны дараа жагсагчид Геральд-сквер цэцэрлэгт хүрээлэнгээс хэдэн хорооллын зайтай газар оршдог НҮБ-ын төв байрын зүг хотын төвөөр жагсан явжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа аюулгүй байдлын өндөржүүлсэн байдалд болсон байна. Жагсаал цуглаан болсон газрын ойролцоо хэдэн арван цагдаа болон хамгаалалтын албаны ажилтнууд эргүүл хийжээ. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагааны үеэр эмх замбараагүй байдал үүсээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30069
0 эможи
keyboard_arrow_up