Зика вирустай цацраг идэвхт туяагаар ТЭМЦЭНЭ
Өмнөд болон Хойд Америкийн орнуудад зика вирусын халдвар тархсан тухай мэдээлэл цацагдаж, олон нийтийг түгшээгээд байгаа. Одоогоор Өмнөд болон Хойд Америк, Ази,Африк, Австрали тэргүүтэй 20 гаруй улсад тархсан. Харин энэ вирусын голомт Брази улс болоод байгаа юм. Зика вирус манай хоёр хөршид бүртгэгдсэн ч манай улсад аюул байхгүйг мэргэжилтнүүд хэлж байгаа. Харин дэлхийн хэмжээний аюул болоод байгаа энэ вирустай цацраг идэвхт туяагаар тэмцэх төслийг Олон Улсын атомын эрчим хүчний агентлаг боловсруулж, эхэлсэн байна. Дэлхийн хэмжээний аюул болоод байгаа энэ вирустай цацраг идэвхт туяагаар тэмцэх төслийг Олон Улсын атомын эрчим хүчний агентлаг боловсруулж, эхэлсэн байна. Тус агентлаг өнгөрсөн жил африкт дэгдсэн эболатай тэмцэхэд энэ аргыг ашиглаж байсан бөгөөд төслийг ирэх сараас хэрэгжүүлэх аж.