Хойд Солонгос ПУУЖИН харважээ

2016 оны 3 сарын 10

Хойд Солонгос ойрын зайн хоёр баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Япон тэнгисийн чиглэлд улс орны зүүн эрэг рүү харвасан нь Вонсан хотын ойролцоо ирсэн гэнэ. Пуужин нь 500 орчим км нисчээ. Энэ сарын 3-нд үүнтэй ижил төстэй үйлдэл хийсэн билээ.

Хойд Солонгос баллистик пуужинг цөмийн цэнэгээр тоноглох боломжтой болсон юм. Өмнө нь тус улсын удирдагч Ким Чен Ун АНУ, Өмнөд Солонгост цөмийн цохилтыг явуулахад бэлэн гэдгээ зарласан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29868
0 эможи
keyboard_arrow_up