Хятадын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилна
2016 оны 3 сарын 09
МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар энэ сарын 11-нд Москва хотноо уулзаж, Сири болон Умард Солонгосын асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Лавровын урилгын дагуу энэ сарын 10-11-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийх ажээ. "ОХУ-БНХАУ-ын хамтын ажиллагааны гол асуудлуудыг хөндсөн олон улсын тулгамдсан асуудлууд, хоёр улсын харилцааны тухай өргөн хүрээтэй хэлэлцээг Лавров, Ван И нар хийнэ. Мөн нэн тэргүүний тулгамдсан асуудлууд, тухайлбал, Солонгосын хойгийн байдал, Сирийн хямралыг зохицуулах хүчин чармайлтын талаар талууд санал солилцоно" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29841
0 эможи