Тэргүүн хатагтай таалал төгслөө

2016 оны 3 сарын 07

АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганий гэргий Нэнси Рейган 94 насандаа таалал төгссөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэргүүн хатагтай өчигдөр Лос Анжелес хотноо байрлах гэртээ таалал төгссөн байна. Уг мэдээллийн дараа Ерөнхийлөгч Барак Обама твиттертээ Нэнситэй авахуулсан гэрэл зургаа нийтлээд “Бидний амьдралыг гийгүүлсэн танд баярлалаа” гэсэн бол Тэргүүн хатагтай Мишель Обама “Хатагтай Рейган тайван нойрсдоо” гэж жиргэжээ.  Нэнсигийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Nancy Reagan” кино 2013 онд нээлтээ хийсэн. Тэргүүн хатагтайн дүрийг холливуудын нэрт жүжигчин Жане Фонда бүтээсэн билээ. Рональд Рейган 1981-1989 оны хооронд төрийн тэргүүнээр ажилласан. Тэрээр жүжигчин мэргэжилтэй бөгөөд урлагаас улс төрд орсон анхны хүн билээ. Рейган 2004 онд таалал төгссөн юм. Ноён, хатагтай Рейган нар 1949 онд танилцаж, 1952 оны гуравдугаар сард хуримласан билээ. Ерөнхийлөгчийг таалал төгссөний дараа Вашигтоны их сургуулийн урлагийн танхимд Рейганий эхнэртэй бичиж байсан 1000 гаруй захиаг дэлгэж, үзэсгэлэн гаргаж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29754
0 эможи
keyboard_arrow_up