Билл Гейтс дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг дахин тэргүүлэв

2016 оны 3 сарын 02

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин дэлхийн тэргүүн баян боллоо. Тэрбээр 75 тэрбум долларын хөрөнгөөрөө Америкийн “Forbes” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн 30 дахь жагсаалтыг тэргүүлсэн байна.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт, өдгөө 79 настай, Испанийн тэрбумтан, “Inditex” компанийг /”Zara”, “Massimo Dutti” брэндийн хувцас үйлдвэрлэгч/ үүсгэн байгуулагч Амансио Ортега оржээ. Нэг жилийн хугацаанд түүний хөрөнгө 0.5 тэрбум доллароор өсч, 64.5 тэрбум доллар болсон байна.

Гуравдугаарт 85 настай, Америкийн алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет   бичигджээ. 

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Оросын 77 иргэн багтсан нь өнгөрсөн жилийнхээс 11-ээр цөөн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29554
0 эможи
keyboard_arrow_up