Америкчуудыг Турк руу аялахгүй байхыг зөвлөлөө
2016 оны 3 сарын 01
АНУ-ын Төрийн департамент ард иргэддээ хандан Турк улс руу аялахаас зайлсхийх зөвлөмж гаргасан байна.
Сүүлийн үед олон улсын болон бүс нутгийн алан хядах бүлэглэлүүд Турк улсад цуврал халдлага үйлдэх болсон. Үүнтэй холбогдуулан Америкчуудыг Турк руу аялахаас зайлсхийхийг эрх баригчид зөвлөж байгаа юм.
Турк улсаас жуулчдаа эргүүлэн татах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын аялал, жуулчлалын агентлагуудын холбоо мэдэгдсэн ч Турк руу хийдэг багийн аяллыг хүмүүст санал болгохгүй байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29497
0 эможи