Японд Зика вирусын шинэ тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн жилээс эхлэн Латин Америкт дэгдээд байгаа Зика вирусын шинэ тохиолдол Япон улсад илэрлээ. Энэ сарын 9-нөөс 20-ны хооронд Бразил улсад аялаад ирсэн Канагава мужид амьдардаг өсвөр настанд Зика вирусын халдвар илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсоныг Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр мэдэгдлээ. Өвчтөн 20-ны өдрөөс эхлэн халуурсан бөгөөд өнгөрсөн даваа гаригаас эхлэн бие нь загатнах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Өвчтний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм. Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас энэхүү тохиолдлыг Төв болон Өмнөд Америкт Зика вирусын халдвар газар авч эхэлснээс хойшхи тус улсад илэрсэн анхны тохиолдол болсноос гадна тус улсын хэмжээнд албан ёсоор бүртгэгдсэн дөрөв дэх тохиолдол хэмээн мэдэгдсэн байна.
. Японы Гадаад Хэргийн Яамнаас мөн өнөөдөр Зика вирустэй тэмцэхэд зориулан 1 сая ам.долларын тусламжийн хөрөнгийг гаргахаар болсноо зарлалаа.