К.Клинтон давуу ялалт байгууллаа

2016 оны 2 сарын 29

АНУ-ын Невада, Өмнөд Каролина мужуудад явуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааны санал асуулгын урьдчилсан дүнгээр Хиллари Клинтон, Доналд Трамп нар ялалт байгууллаа. Невадад Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон хол түрүүлсэн юм. Клинтон иргэдийн 52 хувийн саналаар Берни Сандерсыг ардаа орхисон бол Өмнөд Каролинад Бүгд найрамдах намын Доналд Трамп 33 хувийн саналаар тэргүүлэв. Түүний араас Тед Круз 21.8 хувийн саналтайгаар, гуравдугаарт Марко Рубио 21.5 хувийн саналтай орсон байна. Бусад нэр дэвшигчид болох Жеб Буш, Бен Карсон, Жон Кейсик нар 10 хувийн ч санал авсангүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29430
0 эможи
keyboard_arrow_up