Сирийн сөрөг хүчин түр гал зогсоох хэлэлцээрийг зөвшөөрчээ

2016 оны 2 сарын 25

ОХУ болон АНУ энэ сарын 26-ны 00.00 цагаас эхлэн Сирид түр гал зогсоох тухай урьдчилсан хэлэлцээнд хүрсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан.

Тэгвэл Сирийн сөрөг хүчин гал зогсоох түр дэглэмийг хоёр долоо хоног сахин мөрдөхийг зөвшөөрсөн байна.

Харин Сирийн Засгийн газрын хүчинтэй тулалдаж байгаа Сирийн чөлөөт арми гал зогсоох дэглэмд нэгдэх эсэхээ хараахан шийдээгүй байгаа аж.

Сануулахад түр гал зогсоох хэлэлцээр “Исламын улс”, "Джабхат ан-Нусру" бүлэглэл болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бусад бүлэглэлүүдэд хамаарахгүй.

Эдгээр зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа үргэлжлэн явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29317
0 эможи
keyboard_arrow_up