МАРС болон СНИКЕРС-ийг 55 орноос эргүүлэн татна
Марс, Сникерс,Милкивэй зэрэг амттанг үйлдвэрлэгч компани герман улс даяархи Марс, Сникерс бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас буцаан татаж эхэллээ. Шалтгаан нь нэгэн худалдан авагч марс шоколадан дотроос хуванцарын хэлтэрхий олсон байна. Үйлдвэрлэгч компани маш яаралтайгаар арга хэмжээ авч энэ тухай өчигдөр буюу мягмар гаригт мэдээлэл хйисэн бөгөөд хоолойд тээглэн хахах гэмтэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
Германиас гадна Испани,Итали,Франц,Голланд,Бельги,Их Британи зэрэг 7 оронд бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж байгаа бөгөөд энэ нь цаашдаа нийт 55 орныг хамрах магадлалтай байна. 2016-06-19 өөс 2017-01-18 ны хооронд хадгалах хугацаатай марс болон сникерсээс гадна энэ төрлийн олон амттанг буцаан татах болсоноо үйлдвэрлэгч мэдэгдсэн байна. Дээрхи алдаатай амттан нь 2016 оны 1-2 дугаар сард Голланд улсад үйлдвэрлэгдсэн байж магадгүй гэж одогоор үзэж байна.
Худалдан авсан болон лангуун дээр байгаа эдгээр бүтээгдэхүүнийг буцааж өгөх буюу худалдаж авахгүй байхыг үйлдвэрлэгч анхааруулжээ. Харин Балисто , Твикс амттан ямар нэгэн асуудалгүй хэвийн худалдаалж болох юм байна. Энэ тухай хэрэглэгч мэдээлэл өгөхийг хүсвэл www.mars.de цахим хуудсанд хандана уу.
Марс шоколадыг үйлдвэрлэгч компани нь дэлхийд амттан үйлдвэрлэлээрээ 2 т орох Америкийн компанийн охин компани бөгөөд өдөрт 10 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг . Нийт хэдэн ширхэг бүтээгдэхүүн, ямар үнийн дүнгийн хохиролтойг одоогоор тодорхойлоогүй байна.