ОХУ, АНУ хоёр Сирид гал зогсоох тухай хамтарсан мэдэгдэл гаргав

2016 оны 2 сарын 23

ОХУ болон АНУ энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Сири улс дахь цэрэг дайны үйл ажиллагаагаа зогсоох тухай хэлэлцээнд гарын үсэг зурав. Хоёр улсын Гадаад хэргийн яамдууд энэ тухай мэдэгдлийг 22-ны өдөр өөрсдийн албан ёсны сайт дээр нийтэлсэн байна. Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин онцгой мэдэгдэл хийв. Тэрээр Барак Обаматай Сирид энхийг тогтоох тухай тохиролцсоноо мэдээлэв. Сирийг дэмжих Олон улсын группын (СДОУГ) мэдэгдлийг хүргэе.
ОХУ, АНУ-ын Сирийг дэмжих Олон улсын группын Сирид гал зогсоох тухай хамтарсан мэдэгдэл
ОХУ, АНУ нь Сирийг дэмжих Олон улсын группыг удирддагийн хувьд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг хүндэтгэж, Сирид энх тайвныг тогтоохыг зорьж, НҮБ-ын тусламжтай сиричүүд өөрсдөө улс орныхоо хувь заяаг шийдэх нөхцлийг бүрдүүлэх, түүнчлэн СДОУГ-ын Мюнхены 2016 оны хоёрдугаар сарын 11-ний хэлэлцээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 дугаарт Тунхаг, 2015 оны Венийн мэдэгдэл, 2012 оны Женевийн мэдэгдлийг биелүүлэхийн тулд Сирид цэрэг дайны ажиллагааг зогсооход бүх боломжит арга хэмжээг авахаар шийдлээ.

... Хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ, ОХУ нь хоёрдугаар сарын 11-нд гарсан СДОУГ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор уг мэдэгдлийн хавсралтад Сирид гал зогсоох нөхцлийг зарлаж, 2016 оны 27-ны өдрийн 00:00 цагт (Дамаскийн цагаар) цэрэг дайны ажиллагааг зогсоох саналыг оруулж байна ...
Уг шийдвэр нь эдгээр нөхцөлтэй санал нэг байгаа цэрэг дайны ажиллагааны талуудыг хамрах болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 тоот  Тунхаг болон СДОУГ-ын мэдэгдлүүд ёсоор гал зогсоох шийдвэр “Исламын улс” бүлэглэл, «Джабхат ан-Нусру» бүлэглэл болон бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бүлэглэлүүдэд хамаарахгүй.

“Исламын улс” бүлэглэл, “Джабхат ан-Нусру” бүлэглэл болон бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бүлэглэлүүдээс бусад  бие бүрэлдэхүүнд цэрэг дайны ажиллагаа явуулж буй талууд ОХУ эсвэл АНУ-д 2016 оны хоёрдугаар сарын 26-ны 12:00 (Дамаскийн цагаар) цагаас өмнө гал зогсоох тухай шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэнэ. Цэрэг дайны үйл ажиллагааг зогсоож, эдгээр талуудыг хамгаалах, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор АНУ, ОХУ-ын зүгээс шаардлагатай мэдээллийг солилцох, ОХУ-ын Зэвсэгт хүчин, АНУ-аар толгойлуулсан Эвслийн арми, Сирийн Засгийн газрын цэрэг болон бусад дэмжигч хүчнүүдийн цэрэг дайны ажиллагааг зогсоох механизмыг боловсруулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

... Гэхдээ ОХУ-ын Зэвсэгт хүчин, АНУ-аар толгойлуулсан Эвслийн арми, Сирийн Засгийн газрын цэрэг болон бусад дэмжигч хүчнүүдийн “Исламын улс” бүлэглэл, “Джабхат ан-Нусру” бүлэглэл болон бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бүлэглэлүүдийн эсрэг цэрэг дайны ажиллагаа үргэлжлэх болно ...
НҮБ-ын ивээл дор цэрэг дайны ажиллагааг зогсоох зорилгоор АНУ, ОХУ удирдлага дор СДОУГ-аас  Тусгай ажлын хэсгийг толгойлж байгуулсан бөгөөд хоёр талын улс төрийн болон цэргийн төлөөлөгчдөөс бүрдсэн болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаар томилсон тусгай элчийн офис нь уг Тусгай ажлын хэсгийн ажлын офис байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29169
0 эможи
keyboard_arrow_up