Жеб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзав

2016 оны 2 сарын 22

АНУ-ын Флорида мужийн захирагч асан Жеб Буш Ерөнхийлөгчийн сонгуульд цаашид оролцохгүй гэдгээ зарлажээ. Тэрбээр Өмнөд Каролина мужид болсон Бүгд найрамдах намын сунгааны дүн тодорхой болсны дараа уг шийдвэрээ олон нийтэд зарласан байна. Нэр дэвшигч асан кампанит ажлынхаа үр дүнгээр бахархаж байгаагаа хэлж, улс орноо нэгтгэн, консерватив үзэл санааг дэмжих зорилгоор сонгуульд оролцсоноо хэлсэн аж. Өмнөд Каролина мужид болсон Бүгд найрамдах намын сунгаанд тус намын нэр дэвшигч тэрбумтан Дональд Трамп тэргүүлж, Техас мужийн сенатч Тед Круз, Флорида мужийн сенатч Марко Рубио нар удаалсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29127
0 эможи
keyboard_arrow_up