Леонардо Ди Каприо МОНГОЛД ирнэ

2016 оны 2 сарын 12

Өчигдөр болсон amfAR байгууллагын хандивын дуудлага худалдаанд оролцсон Холливүүдын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо $95,000-ын үнээр Монголд аялах эрхийг худалдаж авсан байна.Монгол Улс руу аялах эрхийн бичгийн төлөө тэрээр хэд хэдэн одтой өрсөлдсөн аж. Тэгэхээр удахгүй болох Академийн шагнал гардуулах ёслолоос Оскар авах магадлал өндөр байгаа нэрт жүжигчний дараагийн зогсоол Монгол улс болж магадгүй нь.

Үүнээс гадна Энди Уорхолын үнэт эдлэлүүд, Тимоти Уайтын буулгасан Элизабет Тэйлорын гэрэл зураг зэрэг ховор чамин эд зүйлсийн дуудлага худалдаанаас олсон бүх мөнгө ДОХ судлалын олон улсын санд хандивлагдах юм байна. Энэ жилийн дуудлага худалдаанд Ди Каприогоос гадна Ума Турман, Роберт де Ниро, Jay-Z зэрэг одууд оролцсон гэнэ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28802
0 эможи
keyboard_arrow_up