2018 он хүртэл жирэмслэхийг хориглов

2016 оны 2 сарын 04

Хурдацтай тархаж буй зика вирусын талаар хамгийн сүүлд авсан мэдээллээр Эль Сальвадор улсад зика вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын удирдлагууд эмэгтэйчүүдийг 2018 он хүртэл жирэмсэн болохгүй байхыг уриалсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээллээ.

Зика вирус тархаж байгаад дэлхий нийт сэтгэл зовниж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хоёрдугаар сарын 1-нд онцгой нөхцөл байдлын хорооны хуралдааныг хийлгэх гэж байна. Өмнөд, Төв болон Умард Америк, мөн хөрш бүс нутгуудад гурваас дөрвөн сая хүртэл хүн энэ өвчнөөр өвчилж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна гэж шинжээчид үзэж байна. Зика вирус жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой аюултай бөгөөд тэдний гэдсэн дэхь ургийн тархи жижгэрч, оюун ухаан болон бие эрхтний хомсдолтой хүүхэд төрөх эрсдэл өндөр байгааг онцгойлон анхааруулсаар байна. 

Өнөөдрийн байдлаар Зика вирусээс үүдэлтэй өвчний тохиолдол 23 оронд бүртгэгдээд байна. Бразил улсад хамгийн олон буюу 1,5 сая орчин хүн өвчилжээ.

Бразилийн хойд мужуудад өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ны өдөр зика вирусын анхны тохиолдол бүртгэгджээ. Ганцхан өдрийн дотор халдвар авсан иргэний тоо 148-д хүрсэн байна. Зика вирусаас болж тус улсын удирдлагууд хөл хорио тогтоож, сургууль болон цэцэрлэгийг үйл ажиллагааг зогсоож, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан билээ.

Урагт халдварлаж, тархины хөгжлийг сааруулдаг онц ноцтой тус вирусын халдвар авсан 3882 хүүхэд мэндэлжээ. Судалгаагаар халдвар авсан хүүхдүүд хараа болон ярианы чадвар тааруу болохыг тогтоожээ. Халдвар авсан хүүхдүүд хоорондоо тун адилхан болж буйг орон нутгийн хэвлэлүүд онцолсоор байна. Зика вирусын халдвар авсан хүүхдүүдийн эхэд улсаас тэтгэмж олгож, сэтгэл санааг нь дэмжиж эхэлжээ.

Бразилийн удирдлагууд эмэгтэйчүүдийг ирэх он хүртэл жирэмслэхгүй байхыг уриалсан бол Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадура эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон юм.

АНУ болон Канадын эмч нар зика вирусын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй юм. Эмч нар ирэх есдүгээр сард туршилтаар гарган авсан вакциныг клиникийн туршилтад оруулж, амжилттай болбол оны сүүлээр халдвартай хүмүүст туршихаар болжээ.

Зика вирусээр халдварлах магадлал доорхи орнуудад өндөр байгаа бөгөөд эдгээр орнуудын 3 сар доторхи жирэмсэн эмэгтэйчүүдийг үр хөндүүлэх болон энэ вирусын эсрэг вакцин гаргаж автал шаардлагатай хугацаагаар жирэмслэхгүй байхыг ДЭМБ-аас сануулжээ. 

AFRICA
• Angola
• Burkina Faso
• Cameroon
• Cape Verde
• Central African Republic
• Cote d'Ivoire
• Egypt
• Ethiopia
• Gabon
• Gambia
• Kenya
• Nigeria
• Senegal
• Sierra Leone
• Somalia
• Tanzania
• Uganda
• Zambia
 
AMERICAS
• Brazil
• Colombia
• El Salvador
• French Guiana
• Guatemala
• Guyana
• Haiti
• Honduras
• Martinique
• Mexico
• Panama
• Paraguay
• Puerto Rico
• Suriname
• Venezuela
 
OCEANIA/PACIFIC ISLANDS
• Cook Islands
• Easter Island
• Federated States of Micronesia
• French Polynesia
• New Caledonia
• Samoa
• Solomon Islands
• Vanuatu
 
ASIA
• Cambodia
• India
• Indonesia
• Malaysia
• Pakistan
• Philippines
• Thailand
• Vietnam
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28620
0 эможи
keyboard_arrow_up