АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг сонгох санал хураалт эхэллээ

2016 оны 2 сарын 02

Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох санал хураалт Айова муж улсад эхэллээ.

Айова муж улсын сонгогчид сургууль, сүм, бүр бууны дэлгүүрүүдэд хүртэл цуглан хуралдаж байгаа аж.

Шинжээчдийн мэдээлж буйгаар Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж буй улс төрчдөөс Дональд Трамп, Тед Круз, Марко Рубио нар тэргүүлж байгаа юм.

Харин Ардчилсан намаас өрсөлдөгчдөөс тэргүүлэгчийн эгнээнд Хиллари Клинтон бичигдэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох санал хураалт ийнхүү Айова мужаас эхэлж байгаа бөгөөд долоо хоног болгон муж улсуудад өрнөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28512
0 эможи
keyboard_arrow_up