Украинд томуугаар нас барагсдын тоо 171 хүрлээ

2016 оны 2 сарын 02

 Томуугийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 171 хүрлээ гэж Украины Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэв. Томуу тархаж эхэлснээс хойш уг вирусын улмаас нас барсан хүний тоо 171 хүрсний хоёр нь хүүхэд байна гэж мэдэгдэлд дурджээ.

Украины өмнөд нутгийн Одесса мужид томуу хамгийн ихээр тархаж, 33 хүн нас барсан байна. Мөн яамны мэдэгдсэнээр, томуутай 3.2 сая хүн байгаагийн 62.9 хувь нь 17-гоос доогуур насны хүүхдүүд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28494
0 эможи
keyboard_arrow_up