Дамаск хотын террорт 60 гаруй хүн үрэгдлээ
Сирийн нийслэлд болсон давхар аллагын үеэр амь үрэгдэгсдийн тоо 60 гаруй хүн болсон тухай Reuters дамжуулжээ. Тэдний 25 нь шиитийн дайчид гэнэ. Өмнөх мэдээгээр нийт 45 хүн амь үрэгдэж, 110 гаруй хүн шархатсан гэж байлаа.
Дамаск хотын захын Куу-ас-Судан хороололд ням гаригийн өглөө давхар дэлбэрэлт хийгдсэн бөгөөд уг хэргийн хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө авчээ.
SANA агентлагийн мэдээгээр эхлээд тэсрэх төхөөрөмжтэй машин автобусны буудлын дэргэд дэлбэрчээ. Дараа хүмүүс хэлмэгдсэн хүмүүст тусалж байх үеэр өөр хоёр амиа золиослогч бөмбөгөө дэлбэлсэн байлаа.
Сирийн албан ёсны засгийн газар уг хэргийг Женевт эхэлж байгаа Сирийн асуудлыг зохицуулах хэлэлцээрийг таслах зорилгоор хийгдсэн гэж мэдэгдэв. Европын холбоо ч бас тэгж үзлээ.