Хамгийн нялх сиамын ихэр охидыг салгажээ
2016 оны 2 сарын 01
Швейцарийн эмч нар төрөөд дөнгөж найм хоносон сиамын ихэр охидыг салгах хагалгааг амжилттай хийжээ. Энэ нь хамгийн балчир сиамын ихрийг амжилттай салгасан хагалгаа болсон байна.
Лидя болон Маяа нэртэй сиамын ихэр охид чээжээрээ нийлсэн элэг нь холбоотой байсан аж. Эмч нар хагалгааг хэдэн сарын дараа хийхээр төлөвлөж байсан ихэр охидын амь нас эрсдэлд орсноос яаралтай мэс засал хийжээ. Хагалгаа амжилттай болох магадлал ердөө нэг хувь байсан гэнэ. Хагалгааг Берн хотын эмнэлэгт 13 эмчийн бүрэлдэхүүнтэй баг таван цагийн турш гүйцэтгэжээ.
Охид хамтдаа ердөө 2.2 кг жинтэй төрсөн аж. Ихэр охидын нэг нь хэт их цустай, цусны даралттай байсан бол нөгөөх нь эсрэгээрээ байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28429
0 эможи