Зика вирусийн эсрэг вакциныг оны эцэс гэхэд гарган авч магадгүй
2016 оны 1 сарын 29
Өмнөд Америкт тархаад буй Зика вирусийг гарган авахаар Америк, Канадын эрдэмтэд ажиллаж байгаа бөгөөд яаралтай шаардлагатай тохиолдолд вакцины дээжийг энэ оны эцсээс өмнө бэлэн болгож магадгүй юм байна.
Зика вирусийн эсрэг вакцин гарган авах бүлэгт Пенсильванийн их сургууль, Америкийн “Inovio Pharmaceuticals” болон Өмнөд Солонгосын “GeneOne Life Science” компани оролцож байгаа болохыг Канадын Лаваль хотын их сургуулийн эмзүйч Гэри Кобинжер мэдээлжээ.
Түүний хэлснээр, вакцины клиникийн туршилтыг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрэв салбарын зохицуулагч зөвшөөрсөн тохиолдолд яаралтай хэрэглэх дээж нь энэ оны эцэс гэхэд бэлэн болох аж.
Эх сурвалж: РИА Новости
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28410
0 эможи