“Тоёота Моторс” корпораци автомашин борлуулалтаараа тэргүүлжээ

2016 оны 1 сарын 28

2015 онд автомашин борлуулалтаараа Японы “Тоёота Моторс” корпораци тэргүүлжээ. Тэд өнгөрсөн жил 10 сая 151 мянган машин борлуулсан бол Германы “Volkswagen” 9 сая 930 мянган автомашин, АНУ-ын “General Motors” Компани 9 сая 840 мянган автомашин борлуулсанаараа 2 болон 3-р байрт бичигдсэн байна. Тоёота корпораци ийнхүү 4 дэх жилдээ салбартаа тэргүүлэгч болж байгаа бол Германы компанийн хувьд Тоёота-тай тэнцүү өрсөлдөж байсан боловч дизель хөдөлгүүртэй машинуудтай нь холбоотой таагүй мэдээлэл гарсны улмаас борлуулалт нь буурч ийнхүү 2-т орох болсон байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28372
0 эможи
keyboard_arrow_up