Дүрвэгсдийг нутаг буцаахаар болжээ

2016 оны 1 сарын 28

Шведийн эрх баригчид 80 мянга гаруй дүрвэгчийг нутаг буцаах шийдвэр гаргасан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Андерс Игеман мэдэгдлээ. Эдгээр хүмүүст дүрвэгчийн статус олгох тухай хүсэлтийг Шведийн холбогдох байгууллагууд хүлээн аваагүй, татгалзсан учир нутаг буцаахаар болсон байна.

Өнгөрсөн 2015 онд 163 мянган хүн Шведийн эрх баригчдаас дүрвэгчийн статус хүссэн өргөдөл гаргажээ.

Одоогийн байдлаар 58800 хүний өргөдлийг хэлэлцэж, тэдний 55 хувьд нь орогнол олгоод байна.

Ойрхи Дорнод болон Африкийн орнуудаас ирж буй хэдэн мянган дүрвэгсэд нийгмийн хэв журам, улсын аюулгүй байдалд заналхийлнэ гэж Шведийн эрх баригчид үзэж байгаа юм.

Иймээс Швед рүү ирж байгаа дүрвэгч, цагаачид энэ сараас эхлэн Данийн хил дээрээс түр нэвтрэх баримт бичиг авдаг болсон. Ийм баримт бичиггүй хүний Швед рүү оруулахгүй аж.

Эх сурвалж: ВВС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28341
0 эможи
keyboard_arrow_up