Японы Фукуока мужид эрс хүйтэрснээс усан хангамж тасарчээ

2016 оны 1 сарын 28

Японы Фукуока мужид эрс хүйтэрсний улмаас усны хоолой задарч наад зах нь 60 мянган байшин, орон сууцны усан хангамж тасарчээ. “Киодо” агентлагийн мэдээлснээр, усны хоолойг засварлахаар Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг илгээсэн байна. Ийм онц байдал үүссэн Омута хотод одоогийн байдлаар, цельсийн 8 градус орчим байгаа бол, шөнөдөө хасах градуст орж байгаа юм байна. Агаарын температур эрс унаснаас болж задарсан усны хоолойг засварлатал усны машинаар ус тээвэрлэх ажил зохион байгуулжээ.

Үүний зэрэгцээ Японы баруун нутгуудаар даваа гаригийн орой болтол их хэмжээний цас орсноос сүүлийн гурван хоногт наад зах нь найман хүний амь эрсдэж, 610 хүн гэмтэж бэртсэн байна. Нагоя хотод 60 хүнтэй явсан автобусны жолооч их цастай зам дээр жолоодлогоо алдснаас галт тэрэгний төв буудлын дэргэдэх автобусны буудал руу дайрч орсон хэрэг бас гарчээ.

Түүнчлэн их цасны улмаас хэдэн зуугаар тоологдох онгоцны нислэг цуцлагдаж байна. Зөвхөн өнгөрсөнхоёр хоногт л гэхэд, дотоодын 600 гаруй нислэг цуцлагджээ. Ер нь энэ өвөл Японы хэд хэдэн газарт түүхэнд бүртгэгдсэн агаарын температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдсэн байна. Кагошима мужийн Иса хотод цельсийн 15,2 градус хүрч хүйтэрсэн бол, Амами арлууд дээр 39 жилийн дараа анх удаа цас оржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28331
0 эможи
keyboard_arrow_up