Өмнөд Солонгост 1100 орчим нислэг саатжээ
Өмнөд Солонгос улсын Чэжү аралд 30 гаруй жилийн дараа анх удаагаа их хэмжээний цас орж, гурван өдрийн турш нислэгүүд цуцлагдахад хүрчээ. Өнөөдөр ч гэсэн 90 мянга орчим хүн товлосон нислэгээрээ нисч чадахгүйд хүрсэн байна. Дулаан цаг агаарын уур амьсгалтай гэдгээрээ алдартай Чэжү арлыг “Өмнөд Солонгосын Хавай” гэж нэрлэх нь ч бий.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос улс даяар урьд хожид байгаагүй хэмжээнд хүйтэрчээ. Энэ сарын 23-наас хойш тус улсад сүүлийн 30 жилийн дараа анх удаагаа их хэмжээний цас орж, цаг агаарын төвшин 6.1 градус хүртлээ унасан байна.
Байгалийн энэхүү үзэгдэлтэй холбоотойгоор Чэжүгийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа өнөөдөр оройн 20.00 цаг хүртэл саатахаар болсон аж. Ингэснээр гурван өдрийн хугацаанд ойролцоогоор 1100 орчим нислэг саатаж, 90 орчим мянган хүн хохирсон байна.