Египетэд бөмбөг дэлбэрч зургаан хүн үрэгдлээ

2016 оны 1 сарын 22

Каир хотын дагуул Газад  бөмбөг дэлбэрсний улмаас багаар тооцоход зургаан хүн үрэгдлээ гэж Reuters дамжуулжээ.

Пирамидууд  руу хүрэх замд уг хэрэг гарсан байна. Зам дагуу алан хядагчид бүгж байна гэсэн мэдээлэл авсан цагдаагийнхан  уг  байранд очин дотор нь орох үеэр бөмбөг дэлбэрчээ. Амь үрэгдэгсдийн гурав нь цагдаагийн ажилтан байжээ. Өөр 13 хүн шархтсан аж.

Тус улсын Дотоод хэргийн яам  бөмбөг дэлбэрсэн хэргийг  Египетэд хориод буй “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн үйлдсэн гэж үзлээ. 2013 онд тэднийг төлөөлсөн Мохаммад Мурсийг засгаас зайлуулсны дараа  исламын хэт даврагчид идэвхжээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28122
0 эможи
keyboard_arrow_up