Си Зиньпин Египет улсад айлчилж байна

2016 оны 1 сарын 21

БНХАУ-ын дарга Си Зиньпин Саудын Араб дахь төрийн айлчлалаа өндөрлөсний дараагаар буюу өчигдөр Египет улсад хүрэлцэн очсон байна. Түүнийг нисэх буудалд Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах аль-Сиси угтан авсан байна. Тэрээр энэхүү и Зиньпиний Египет дэх төрийн айлчлал хоёр хоног үргэлжлэх юм. Өчигдөр тэрээр Египетэд хүрэлцэн очсоныхоо дараа тус улсын Ерөнхий сайд Шериф Исмаилтай уулзжээ. Си Зиньпин Египетэд том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа Хятадын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ тус уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Хятад, Египет орон 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшсэн юм.

Энэ уулзалтын дараа Си Зиньпин, Шериф Исмайл нар Хятадын 15 компани оролцсон Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Түүний айлчлалын хоёр дахь өдөр өндөрлөсний дараа Си Зиньпин Иран улсад айлчилж, Ойрхи Дорнод дахь айлчлалаа дуусгах юм.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28092
0 эможи
keyboard_arrow_up