Пакистаны "Талибан"-ууд их сургууль руу халджээ
Пакистан улсын баруун хойд нутагт орших Чарсадда хотын их сургууль “Техрик-и-Талибан Пакистан” бүлэглэлийн халдлагад өртсөн байна.
Тус бүлэглэлийн босогчид үүрээр сургуулийн байр болон оюутны дотуур байр руу нэвтэрч, оюутнууд руу гал нээжээ.
Халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 20-д хүрч, 30 гаруй хүн шархадсан байна. Түүнчлэн цагдаа болон босогчдын дунд гарсан буудалцааны үеэр дөрвөн босогч амиа алджээ.
Халдлагыг 10 гаруй босогч зохион байгуулсан байна. Харин үлдсэн гэмт этгээдүүд сургууль дотор нуугдаж байгаа бөгөөд Пакистаны тусгай албаныхан тэднийг барихаар ажиллаж бйагаа юм.
3000 гаруй багш, оюутан ажиллаж, сурдаг тус их сургуулиас оюутнууд болон багш нарыг даруй нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан ч сургуульд дотор үлдсэн хүмүүс байгаа аж.
Одоогоор босогч хоёр дахь, гурав дахь давхарт их сургуулийн жигүүрт далайд гарцгүй. Оюутан, багш нарын ихэнх нь нүүлгэн шилжүүлсэн боловч тэдний зарим нь байранд хэвээр байгаа юм.
Сургуулийн ойр орчмыг цагдаагийнхан бүслэн авсан бөгөөд алан хядагчдын гараас үлдсэн хүмүүсийг суллан авах тусгай ажиллагаа үргэлжилж байна.