Тайвань анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

2016 оны 1 сарын 18

Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшигч Цай Инвэнь ялалт байгуулсан талаар ВВС мэдээллээ.

Ийнхүү тэрээр хятад угсаатан амьдардаг газар нутгийн анхны эмэгтэй Төрийн тэргүүн болж байна.

БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг уриалдаг эрх баригч Гоминдань нам ялагдал хүлээлээ. Тайванийн сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлж буйгаар сонгуулийн саналын 60 дээш хувийг Ардчилсан дэвшилт намын Цай Инвэнь авчээ.

Тус намын тэргүүн Цай Инвень Тайвань Хятадаас тусдаа, хараат бус байхын төлөө тэмцсээр иржээ. Хятадын талаар ямар бодлого баримтлахаа тэрээр тодорхой мэдэгдсэнгүй.

Хэрэв Цай Инвэнь Бээжингийн “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал Тайпей болон Бээжингийн харилцааг улам хурцадна гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.

Өдгөө 59 настай Цай Инвэнь хуульч мэргэжилтэй бөгөөд өмнө нь дэлхийд нэр хүнтэй томоохон их, дээд сургуулиудад хуулийн хичээл ордог байжээ. 2008 онд Ардчилсан дэвшилт намд авлигын шуугиан дэгдсэний дараа Цай Инвэнь намын тэргүүнээр сонгогдсон юм. Тэрээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөж байсан ч ялалт байгуулж чадаагүй юм.

Тайванийн эдийн засаг муудахын хэрээр иргэд Гоминдан намын бодлогод сэтгэл дундуур болж Цай Инвэнийн нэр хүнд өсөв. Ийнхүү тэрээр Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27923
0 эможи
keyboard_arrow_up