АНУ,Ираны эсрэг шинэ хориг тавив
2016 оны 1 сарын 18
Олон улс Ираны эсрэг хоригоо цуцалсны дараа АНУ Тегераны хувь хүн, компаниудын эсрэг шинэ хориг тавьжээ. Ираны баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой хувь хүн, компани нийлсэн 11 этгээдийг АНУ-ын банкаар үйлчлүүлэхийг хориглосон байна. Иран өнгөрсөн аравдугаар сард баллистик пуужингийн туршилт хийсэн нь НҮБ-ын хоригийг зөрчсөн гэнэ.
Олон улс Ираны эсрэг эдийн засгийн хоригийг цуцлахтай зэрэгцэн Тегеран Вашингтоны хооронд хоригдол солилцсон юм. Үүний ачаар Иранд хоригдож байсан “Washington Post” сонины сурвалжлагч Жэсон Резайан болон өөр таван хүн суллагдсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27921
0 эможи